Энэ бол туршилтын нийтлэл

Share:
Япон орон манга, анимэгээрээ маш алдартай. Дэлхий дээр сая сая хүмүүс Япон хүүхэлдэйн кинонуудыг шимтэн үздэг билээ. Зохиол, дүр, уран зөгнөл гээд бүх юм нь гайхширмаар энэ төрлийн хүүхэлдэйн кинонуудаас хамгийн алдартайг нь толилуулж байна. Магадгүй та дийлэнхийг нь үзчихсэн байх. Тэд таныг инээлгэж, гуниглуулж, уйлуулж чаддаг. Кино бүрийн түүх, дамжуулах гэсэн санаа нь ч давтагдашгүй. Энэ жагсаалтад буй бүх цаг үеийн хамгийн алдартай 10 киног дурсъя.
Орчин цагийн Японы ухамсрыг эртний домог, үлгэрүүдтэй хослуулсан “Spirited Away” буюу “Сүнсэнд туугдагсад” кино бол жинхэнэ урлагийн бүтээл.
2001 онд нээлтээ хийсэн энэ киног алдарт анимэ найруулагч Хаяао Мияазаки хийсэн ба киноны хөгжмийг Юзуру Хисайши (aka Joe Hisaishi) бүтээсэн. Хойд Америкийн кино академийн шагналт анхны анимэгийн хувьд дэлхийн олон оронд одоог хүртэл гарсаар байгаа, сая сая үзэгчдийг байлдан дагуулсан юм байна. Нэрийг нь орон болгонд янз бүрээр орчуулсан байдаг. Чихирогийн адал явдал, Сүнсний оронд, Чихирогийн алга болсон нууцлаг явдал гэх мэт.
Киноны үйл явдал Чихиро ээж, аавтайгаа аялж яваад нэгэн цэцэрлэгт хүрээлэнг сонирхон орж үзсэнээр эхэлдэг. Тэнд аав ээж 2 нь гахайн дүрд хувирч, Чихиро өөрөө сүнсний хотхонд амьдрахаас аргагүйд хүрнэ. Аав, ээжийгээ буцааж авчрах, жинхэнэ нэрээ сэргээх гээд адал явдал үргэлжилдэг. Сэн бол сүнсний орны авхайн түүнд оноож өгсөн нэр, Сэн тэр хотхоны буудлын ажилчид шиг үдшээс өглөө болтол ажиллана. Харин өдрийн цагаар тэд бүгд унтдаг. Тэр шинэ найзууд, бас Хаку - гол, горхины сахиус буюу цагаан луутай нөхөрлөнө.


Мөн л их мастер Хаяао Мияазакигийн бүтээл. Англи, Оросын хүүхэд багачууд Винни Пухийг хэчнээн хайрладаг билээ Японы хүүхэд багачуудын хувьд Тоторо түүнтэй эн тэнцэхүйц үндэсний хэмжээний хайр татам баатар нь юм. Хөдөөгийн бяцхан сууринд аав, хоёр охиныхоо хамт нүүн ирнэ. Ээж нь ойролцоох эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд удаан хугацаагаар эзгүй хойгуур хоёр охин нь ээжийгээ ихэд санан бэтгэрэх боловч хүүхдийн аз жаргалтай, цолгиун амьсгал киноны туршид тасалдахгүй, бороон дунд аавынхаа ирэх автобусыг тосон буй охины дэргэд Тоторо ирээд чимээгүй зогсоод хамтдаа хүлээдэг мөч бол анимегийн түүхэн дэхь хамгийн сэтгэлд хоногшим, өхөөрдөм, шидэт зураглал гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.


“Гаатай чихэр!”. Энэ үг олон хүний зүрхэнд хайр болон давхар гуниг төрүүлдэг. Исао Такахатагийн бүтээл “Гэрэлт цохны булш” хэмээх дайны үр дагавар энгийн ард иргэдэд хэрхэн нөлөөлж, золиосон хүүхдүүд яаж зовдгийг харуулсан энэ киног үзээд уйлдаггүй хүн бараг байхгүй байх. 1967 онд бичигдсэн Акиюки Носакагийн богино зохиолоос санаа авсан энэ бүтээл дайны сэдэвтэй бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг юм. Тус анимэйшн гарсан даруйдаа сая сая хүний сэтгэлийг хөдөлгөж чаджээ.
Өлсгөлөнгөөс болж Сейта хүү Санномия буудалд үхэж байгаагаар кино эхэлдэг. "Гэрэлт цохны булш" анимэйшн дээр Ээж нь агаарын довтолгоонд үрэгдэж, аав нь цэрэгт яваад сураг нь тасардаг тухай гарах ба нагац эгч дээрээ очиж амьдрах болдог. Гэвч дайны улмаас эелдэг байсан эгч нь яваандаа өнчин хоёрыг гадуурхаж эхлэх ба хамт байж тэсэхээ больсон ах дүү хоёр тэднийг орхин өөрсдөө гудамжинд амьдарч эхэлдэг билээ. Өөрсдийн сайхан зан чанар, хайр энэрлийг хадгалж үлдэж, юу ч үгүй болсон ертөнцөд дутуу дутуугаа нөхөн тэмцэж байгаа ах дүү хоёрын тухай эмгэнэлт түүх гарах бөгөөд эцэст нь дайны хохирогч болсон мянга мянган хүүхдийн адилаар хоёулаа амиа алддаг юм.
Үйл явдлын хувьд Эмиши тосгон уруу Татаригами савдаг (япончуудын бурхан хэмээн дээдэлдэг нэг төрлийн бодон савдаг) дайрах бөгөөд түүнийг Эмишигийн сүүлийн хунтайж Ашитака устгах боловч түүний баруун гарт нь хараал хүрсэн учир түүнийгээ эдгээх арга хайхаар тосгоныг орхин явдаг. Энэхүү хараалыг хүрсэн хүн маш хүчтэй болдог ч мөн эсрэгээрээ үхэлд хүргэдэг аюултай. Ашитака Татаригамийн биен дотроос олдсон төмөр бөмбөгийн учрыг мэдэхээр Татаригамигийн ирсэн өрнөдийг зорин аялалд гардаг бөгөөд тэнд Бурхдыг устгах хүсэлтэй Эбоши авхай болон Чонон савдгуудтай амьдардаг Момоноке гүнжтэй уулзсанаар сонирхолтой адал явдал үргэлжилдэг.

Шулам болохоор суралцаж байгаа 13 настай Кики охин шинэ хотод нүүн ирж, нисдэг шүүрнийхээ тусламжтай хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Хүүхдүүдийн хамгийн хайртай шулмын адал явдлын санааг Японы зохиолч Эйко Каданогийн 1985 онд бичсэн ижил нэртэй романаас авчээ. Кикитэй хамт өсөж торнин, хувь хүний хувьд хөгжих нь өсвөр насны хүүхдүүдэд чухал нөлөөтэй юм. Хүүхдээ 14 нас хүрэхээс нь өмнө заавал үзүүлэх кинонуудын нэг болох “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил, биеэ даах чадварыг хөгжүүлдэг гэдэг.

No comments