Энэ ер хаанаас гарч ирсэн, ямаршуу зорилго чиглэлтэй улс вэ? АНУ-аас
Ойрхи Дорнодод явуулж буй тусгай ажиллагааг хошууч генерал К.Нагатагаас
ийн асуухад “Бид энэ хүмүүсийн үзэл хандлагыг бутниргэх нь бүү хэл
ойлгож ч чадахгүй байна шүү дээ” гэж үнэнээ улайсан юм.
Энэ бүлэглэл Мосул, Иракийг эзлээд эдүгээ Нэгдсэн Вант улсаас ч том газар нутгийг эзэмшиж чаджээ. 2010 оны тавдугаар сараас хойш Абу Бакар Аль Багдади гэгч нөхөр эдний толгойлогч байсан ч Иракт явуулсан ажиллагааны үеэр Америкийн цэргүүдэд баригдсан бололтой зураг нь зурагтаар гарч байсан санагдана. Тэгтэл өнгөрөгч оны долоодугаар сарын 5-нд мань эр Мосул дахь ал-Нуригийн гэгээн сүмийн индэр дээр ёслол төгөлдөр нь аргагүй заларч, хэдэн зууны турш уламжлал нь тасраад байсан Ислам шашны анхны халифын дүрээр Рамаданы зан үйл гүйцэтгэсэн шиг зогсож байв. Түүнийг дагагч жихадистуудын урсгал дэлхийн өнцөг булан бүрээс урьд байгаагүй ихээр цутган орж ирэх болов.
Исламын Улсыг анхнаас нь нэг их тоогоогүй бидний ойворгон занг ойлгож болох хэдэн үндэслэл бий. Учир нь энэ бол хэсүүлч даяанчдын улс. Цөөхөн хүн тийш явсан ч буцаад ирсэн. Улсаа төлөөлж зөвхөн Багдади л ганцхан удаа үг хэлсэн. Гэвч энэ улсын зүгээс цацаж буй тоо томшгүй суртал ухуулга голдуу цахим орчинд эргэлдэж байдаг. Халифын дэмжигчид үйл хэргээ бусдад сурталдах гэж бүхий л чадлаараа зүтгэж буй нь тэр. Энх тайван гэдгийг энэ улс огт хүлээн зөвшөөрдөггүй. Удирдагчид нь гэж цусаар ангасан улс. Шашны үзэл номлол дээр үйл ажиллагаа нь тулгуурладаг болохоор өөрчлөлт шинэчлэлийн тухай яриад ч хэрэггүй. Бүр өөрсдийнх нь оршин тогтнолтой холбоотой асуудалд ч хуучны баримтлалаа тас хамгаалсаар байх болно. Ертөнцийн төгсгөл айсуй гэж итгэх тул тэд өөрсдөдөө зөнчийн үүрэг хүлээлгэжээ.
Гэвч бид Исламын Улсын уг шинжийг дор хаяж хоёр зүйл дээр буруу таньжээ. Юун түрүүнд бид жихадистуудыг бусадтайгаа цул нягт гэж төөрөлдөж байж. Тэгээд хүч нөлөөгөө улам бүр алдан байгаа “Аль-Кайда”-тайгаа холбоо сүлбээтэй нөхөд гэж бодож байв. Миний уулзаж ярилцсан Исламын Улсын дэмжигчид ч Осама Бин Ладеныг “Шейх Осама” хэмээн хүндэтгэн дуудаж байлаа. Гэвч жихадистуудын хөдөлгөөн “Аль-Кайда”-гийн ид цэцэглэлтийн үе болох 1998-2003 онд эхэлсэн бөгөөд тэдний ихэнх нь “Аль-Кайда”-гийнхныг авч хэлэлцэхгүй талдаа.
Тэгээд бодохоор Бин Ладен тэр олон террорист үйл ажиллагаагаараа энэ амьдралдаа хэзээ ч учирна гэж төсөөлж байгаагүй, ирээдүйн халифынхаа зам мөрийг л тэгшилж явсан болж таарав. Ладений бүлэглэл харьцангуй уян хатан, удирдлагын дамжлага нь олон газар нутагт таран байршсан, шилжиж нүүсэн маягай байв. Харин Исламын улс эсрэгээрээ хууль ёсны засаглалаа хэрэгжүүлэх газар нутаг шаарддаг, дээрээс шууд доошоо чиглэсэн удирдлагын босоо чиглэлт хэв маяг бүрдүүлсэн улс юм. Нийгэм нь цэргийнхэн ба энгийн иргэн гэсэн хоёрхон ангитай, газар нутаг нь аймаг мужуудад хуваагдана.
Хоёрдугаарт, бид Исламын Улсын дундад зууны үеэс эхтэй шашны тулгуур үнэт зүйлд арай өнгөц ханджээ. Зарим сэтгүүлч жихадистуудыг дундад зууны үеийн хувцас өмсөж, үг хэлээ шашны номд тохируулснаас биш орчин үеийн улс төрийн санаа зорилго өвөрлөсөн, орчин үеийн л хар хүмүүс гэж байна. Гэвч тэд исламын бус хүмүүст бол хачин этгээд, эрт балрын мэт үг мэдэгдэл, үйл байдлаараа гаднах ертөнцийг цаг үргэлж алмайруулсаар байна. Исламын Улсын удирдлагуудын нэг Шейх Абу Мухаммад ал-Аднани Канад, Франц гэх мэт Барууны орнуудад байгаа муслимчууддаа хандаж ойр тойрноосоо итгэл бишрэлгүй нэг нэг хүн олоод толгойг нь чулуугаар нүдэж ал, машинаар дайр, ургацыг нь сүйтгэ” гэж зарлигдаж байсан билээ. Барууныхны чихэнд бол “чулуугаар нүүлгэх, ургацыг нь сүйтгэх” гэх мэт библи дээр л гарам тийм үгс “машинаар дайрах” гэх мэт орчин үеийн ойлголттой хоршоод тун этгээд гажуу сонсогдож байв.

No comments