Хэрхэн фэйсбүүкийнхээ нэрийг 60 хоногоос өмнө солих вэ?

Share:


Нэрээ солих үедээ санаандгүй байдлаар буруу үг үсэг бичих эсвэл тэр үед ухаан нь хаана явсан юм гэмээр балай нэр өгчихөөд хэнэггүй царайлаад 60 хоногоо хүлээгээд сууна уу? :) Хэрвээ нэрээ солих хүсэлтэй байвал доорхи аргыг хэрэглээд үзээрэй. 


Энэ арга нь зөвхөн хуучин нэрнээсээ сонгох боломжтой учир шинээр нэр өгч болохгүй гэсэн үг.

Нэрээ солих аргатайгаа танилцацгаая!

"Бидний байршуулсан реклам дээр ганц ч удаа болов дараад өгөөрэй"

1. facebook.com/hacked энэ хаяг дээр дарж орох /Хэрэв нэвтрэх хэсэг гарч ирвэл өөрийн хаягаараа нэвтрэх/

2. "I don't see the right option on this list" гэсэн хэсгийг сонгоод "Continue" дээр дарах 

3."Get Started" гэсэн товчлуур дээр дарахад бага зэрэг уншина. Уншиж дуустал нь хүлээгээрэй

4. Дараа нь нууц үгээ шинэчлэх хэсэг гарч ирвэл шинэ нууц үгээ оруулах

5. Өөрийн нэрийг хуучин нэрнээсээ солих хэсэг гарч ирэх ёстой. Тэр дундаас нэрээ сонгоод цааш үргэлжлүүлэн дуустал нь сонгоод сонгоод яваарай. 

Хэрэв хуучин нэрнээсээ сонгох хэсэг гарч ирэхгүй бол таны нэр солигдох боломжгүй юм байна шүү. Заавал солих шаардлагатай гэж үзвэл фэйсбүүк рүү Миний нэрийг солиод өгөөч гэж хүсэлт илгээх нэг арга бий. Тэрийг дараа дараагийн заавартаа оруулах болно оо

1 comment: